|

Япон: Аадар борооны улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна

 

Япон: Аадар борооны улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна

 

Японы баруун хэсэгт хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн, нуранга үүсэх аюултай болсон тул нутгийн оршин суугчдыг нэн яаралтай нүүх шаардлагатайг орон нутгийн эрх баригчид сэрэмжлүүлжээ. 

 

NHK телевизийн мэдээлснээр, Вакаяма мужид 12 мянган хүн, Осакад 2000 орчим хүн орон гэрээсээ нэн даруй нүүх шаардлагатай тухай мэдэгдлийг хүлээн авсан байна.

 

Японы Цаг уурын удирдах газрын таамагласнаар, баруун бүсийн зарим нутгуудаар хоногт л 100-200 миллиметр тунадас орох төлөвтэй байгаа гэнэ. Ингэснээр гол үерлэн эргээсээ хальж, байшинууд усанд автах аюултай тул ийнхүү иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.