|

Төгсөх ангийн сурагчдад 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

 

 

Төгсөх ангийн сурагчдад 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

 

Аймгийн хэмжээнд халдварын тоо буурч, зарим ААНБ-ууд хэвийн горимоор болон хэсэгчилсэн байдлаар ажиллаж байна.

Харин ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх боломжийг нээсэн. Энэ жилийн тухайд 1247 сурагч 12 дугаар анги төгсөнө. Эдгээр сурагчдын халдвар хамгааллын дэглэмийг сахих, багш сурагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн өгөх ажлыг УИХ-ын гишүүдийн ажлын албанаас зохион байгуулж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн, сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттмөр, УИХ-ын гишүүнБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдиннямын нарын дэмжлэгээр 60000 ширхэг амны хаалтыг төсгөх ангийн сурагчдад өглөө.

Танимаар хичээллэж буй сурагчид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хоёр цаг тутамд амны хаалтаа солих шаардлагатай аж. Иймд дээрх зөвлөмжийг дагаж мөрдөх, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж байгаа ажээ. Түүнчлэн Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон дээрх гишүүдийн дэмжлэгээр төгсөх ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан "Шинэ алхам” сорилын ном хэвлүүлж байгаа аж. Дээрх ном нь төгсөх ангийн сурагчид мэргэжлээ хэрхэн сонгоход чиг баримжаа олгох юм.

 

Түүнчлэн төгсөх ангийнсурагчдадзориулсаноюуны томоохон хөрөнгө оруулалт болох"Elab education academy"-тай хамтран хэрэгжүүлж буй онлайн сургалтыг хэрэгжүүлж байна.6-р сарын 28-ныг дуусталүргэлжлэх уг онлайн академик сургалтад 50 гаруй сая төгрөгийг УИХ-ын гишүүд шийдвэрлэжээ. Ийнхүү Дархан-Уул аймгийнхаа ЕБС-ийн нийт төгсөгчдөд зориулан "Шинэ алхам” ном хэвлүүлэхэд хоёр сая гаруй, амны хаалтад зургаан сая гаруй нийт 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж буйд аймгийн БСУГ, ЕБС-ийн багш, удирдлагууд, сурагчид талархалтай байлаа.