|

ОРЦОО ЯНЗАЛЖ, ЗУРАГ ЗУРЖ ТОХИЖУУЛАХАД НЭГ ӨРХ 200 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

ОРЦОО ЯНЗАЛЖ, ЗУРАГ ЗУРЖ ТОХИЖУУЛАХАД НЭГ ӨРХ 200 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, "Хээтэй" хорооллын 4-2 байрны 5 дугаар орцны оршин суугчид нийлж орцондоо иж бүрэн засвар шинэчлэл хийсэн талаар бид мэдээлсэн. Тус орцны оршин суугч М.ЖАНЛАВ орцныхоо давхар бүрт оршин суугчдын сонголтоор өнгөлөг, гоёмсог зургуудыг сэтгэлээ шингээж зурсан байна. Мөн орцны засварын ажил давхар бүрийнхээ хуучин модон цонхыг вакум цонхоор солихоос эхлэн цаашлаад их цэвэрлэгээ, ариутгал хийж, ажиллахаа больсон орцны кодтой хаалгаа зассан аж. Түүний ярилцлагыг энд дарж уншина уу.

Тус байрны оршин суугчид орцоо янзлахдаа СӨХ-өөс ямар нэгэн тусламж аваагүй гэнэ. Иргэн М.Жанлав орцоо тохижуулах санаачилга гаргаж, хөршүүддээ санал болгоход тэд дуртай зөвшөөрч, нэг өрх 200 мянган төгрөг гарган, орцоо тохижуулсан байна.

Тавтай тухтай орчинд амьдрахын тулд өөрсдөөсөө мөнгө харамлаагүй гэж оршин суугчид ярьжээ. Одоогоор тус орцны шинэчлэл бүрэн дуусаагүй байгааг оршин суугч М.Жанлав онцолсон юм.