|

К-Pop фестиваль ням гараг бүр NTV-ээр

 

К-Pop фестиваль ням гараг бүр NTV-ээр

 

Солонгос дуу, бүжиг, хөгжим сонирхогч залуусын дунд зарласан "К-Pop Festival in Mongolia-2021"-ийн эхний шатны шалгаруулалт өндөрлөлөө.

Энэхүү фестивалийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци нь NTV телевизтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Цахимаар явуулсан эхний шалгаруулалтад К-Pop урсгалаар дуулж, бүжиглэдэг хамтлаг дуучдын 250 орчим бичлэг шүүгчдийн бүрэлдэхүүнд ирсэн. Ингээд шүүгчдийн шалгуурыг давсан 10 оролцогч дараагийн шатанд тэнцсэн байна.

Харин хоёрдугаар шатанд ямар хамтлаг, дуучид тэнцэн үлдсэн бол. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн хамтлаг, дуучдын ширүүхэн өрсөлдөөнийг NTV телевизээр 2021.06.27-ны 19:00 цагаас ням гараг бүр хүлээн авч үзээрэй.