|

Дархан-Уул: Голын эргээр амарч зугаалахыг түр хориглолоо

Дархан-Уул: Голын эргээр амарч зугаалахыг түр хориглолоо

 

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу голын эргээр амарч зугаалахыг түр хориглолоо.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ 7 хоногт нийт нутгаар хур бороотой байх ба Хараа голын усны түвшин 176-204см хүрч үерийн түвшин нэмэгдсэн тул ард иргэдийг үер усны аюулаас сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулсаар байна.

14 хоногийн өмнө Сэлэнгэ, Дарханы 2 иргэн амарч зугаалж явах үедээ Хараа голд живж байсныг аймгийн ОБГ-ын Завьт эргүүлийн баг тааран амь насыг нь аварсан тохиолдол гарсан. Энэ мэт болзошгүй аюул осол болон цар тахлын халдварын тархалт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийн дагуу АОК-оос шийдвэр гарган 2021.07.10 хүртэл голын эргээр амарч зугаалахыг хориглолоо.

Иймд иргэд та бүхэн АОК-ын шийдвэр, журмыг мөрдөн өөрийгөө, үр хүүхдүүдээ, хайртай дотны хүмүүсээ болзошгүй эрсдэлээс хамгаална уу!