|

Дархан-Уул аймаг наадам хийхээс татгалзлаа

 

Дархан-Уул аймаг наадам хийхээс татгалзлаа

 

Монгол Улсын Засгийн газраас орон нутагт эрсдлийн үнэлгээ хийж, халдварын тархалт буурвал долоодугаар сарын 20-оос хойш наадам хийх эсэхийг шийдвэрлэнэ гэж мэдээлсэн. Гэвч зарим аймаг наадам тэмдэглэхээс татгалзаж эхэлжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн онцгой комисс хуралдаж долоодугаар сарын 1-ээс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ.

Мөн Өвөрхангай аймгийн Онцгой комисс аймаг, сумын хэмжээнд үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан гэдгээ мэдэгдээд буй юм.