|

ДАРХАН-УУЛ: Нийтийн тээврийн үнийг өсгөхгүй

ДАРХАН-УУЛ: Нийтийн тээврийн үнийг өсгөхгүй

 

Дархан-Уул аймаг хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс хэвийн явуулна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.07.06/ аймгийн Засаг дарга Б.Азжаргал хот хоорондын такси үйлчилгээний үнийн хөөрөгдөлд хяналт тавьж, батлагдсан тарифаар нь явуулах, мөн хотын доторх такси үйлчилгээний үнэд анхаарч, дорвитой ажил зохион байгуулах чиглэлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Дархан-Уул аймаг дахь улсын байцаагчид өгсөн юм.

Аймгийн онцгой комиссоос хот хооронд болон хотын доторх нийтийн тээврийн үнийг өсөхгүй байхад хяналт тавьж ажиллана.