|

Халдварын хүндрэлээр нэг иргэн нас барлаа

Халдварын хүндрэлээр нэг иргэн нас барлаа

 

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын шалтгаант нас баралт нэг бүртгэгдсэн тухай аймгийн Мэдээлэл технологийн албаны даргаХ.Соёл-Эрдэнэтанилцуулав. Шарын гол суманд эмчлүүлж байсан 75 настай, эрэгтэй эмчилгээний 3 дахь хоногтоо буюу өчигдөр үдээс хойш 15:00 цагт халдварын хүндрэлээр нас барсанаж. Талийгаачийн ар гэрийнхэнд аймгийн Онцгой комиссын зүгээс гүн эмгэнэл илэрхийллээ.

Аймгийн хэмжээнд Эмчлэн тусгаарлах 11 байранд 500 хүн эмчлүүлжбайгаа бөгөөд хүүхэд 95, насанд хүрэгч 405 байна. Эмчлүүлэгсдийн биеийн байдлын хувьд:

Хөнгөн – 454

Хүндэвтэр – 32

Хүнд – 4

Маш хүнд -2 иргэн байна. Жирэмсэн 8 эмэгтэй байна.Нэгдсэн эмнэлгийн 7тасагт314, Саран-Элит эмнэлэгт 90, Буянтай эмнэлэгт 41, Шарын гол суманд 32, Хонгор суманд 23 хүн тус тус эмчлүүлж байна. Өвчний хөнгөн хэлбэрийн оноштой 239иргэнгэрээр,өрхийн эмчийн хяналтад байгаа аж. Үүнээс 60 нь хүүхэдбөгөөд өнөөдрийн байдлаар 601 хүн гэрээр эмчлүүлж эдгэрчээ.

Дарханд ажиглан тусгаарлах байраар 27 ортой SB буудал, 21 ортой Жаспер буудлыг тус тус ашиглаж, тус байруудад нийт 63 хүнтусгаарлалтад байгаа аж. Үүнээс хүүхэд 27,36 ньнасанд хүрэгчажээ.

 

Түүнчлэн өнөөдрийн байлдлаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 618 иргэн гэрийн тусгаарлан ажиглалтад байна.