|

Шарилж устгал 65-80 хувийн гүйцэтгэлтэй байна

 

 

Шарилж устгал 65-80 хувийн гүйцэтгэлтэй байна

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал энэ сарын 16-ны дотор нийтийн эзэмшлийн зам талбайн шарилжыг устгах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ дагуу өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Батболд, Дархан сумын Засаг даргын орлогч П.Ихбаяр нар Дархан сумын багийн Засаг дарга нартай уулзалт хийн дээрх үүргийн хэрэгжилт ямар шатанд явагдаж байгаатай биечлэн танилцлаа.

 

Шарилж устгалын ажил Дархан сумын хэмжээнд 65-80 хувийн гүйцэтгэлтэйүргэлжилж байна.Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өгөгдсөн албан бичгийн дагуу шарилж устгах ажил эрчимтэй байна. Харин гэр хорооллын айл, өрхүүдөөрсдийн хашааныхаа гаднах шарилжыг устгах ажил удаашралтай байгааг багийн Засаг дарга нар онцоллоо.Тиймээс иргэд та бүхэн өөрсдийн эзэмшлийн талбайн шарилж устгахажилд идвэхитэй байхыг Дархан сумын ЗДТГ-аасуриалж байна.