|

Байгууллагынхаа нэрэмжит гудамж байгууллаа

 

 

Байгууллагынхаа нэрэмжит гудамж байгууллаа

 

"Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК /ДСЦТС ХК/ өөрийн нэрэмжит гудамж байгууллаа. Тодруулбал аймгийн ЗДТГ-ын өмнөх гурван замын уулзвараас АШУҮИС-ийн дөрвөн замын уулзвар хүртэлх 740 метр газарт гэрэлтүүлэг, явган хүн, ундаг дугуйн зам, сүүдрэвч, хогийн савнууд байрлуулж, цэцэг тарьж тохижууллаа.

Бүтээн байгуулалтын ажлыг "ДСЦТС” ХК-ийн ажилтан, албан хаагчид хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 85 сая төгрөг зарцуулсан аж.

 

Хоёр жил үргэлжилсэн уг ажлын суурь цутгах, явган хүний зам барих талбай тэгшлэх, гэрэлтүүлэгт зориулсан агаарын шугам татах зэрэг ажлыг өнгөрсөн жил хийсэн байна.