|

НҮБ: Афганистанд ирэх сард өлсгөлөн эхэлнэ

НҮБ: Афганистанд ирэх сард өлсгөлөн эхэлнэ


Есдүгээр сар гэхэд Афганистанд өлсгөлөн, эм бэлдмэлийн тасалдал нүүрлэнэ гэж НҮБ анхааруулжээ. Энэ нь нисэх буудал дээр арилжааны нислэг хүлээн авахгүй болсонтой холбоотой юм байна. Авто тээврээр хүнс нийлүүлж буй Дэлхийн хүнсний хөтөлбөрийн агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар Афганистанд дөрвөн чиглэлд ачаа хүргэж байгаа ч хэдхэн долоо хоногийн дараа хомсдол нүүрлэх нөхцөл бүрдсэн гэнэ. 
НҮБ-ын мэдээлснээр, 20 сая хүнд хүнсний тусламж хэрэгцээтэй болох таамаглал гарсан тул 200 сая ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай байгаа аж. Дэлхий дахин дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажилд анхаарлаа хандуулж буй энэ үед Афганистанд үлдсэн тусламж хэрэгтэй хүмүүст хэрхэн хүмүүнлэгийн ачаа хүргэх тал дээр онцгой анхаарах цаг нь болсон гэж НҮБ мэдэгджээ.
 
Г.Бямбасүрэн