|

Халдварын 280 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ

 

 

Халдварын 280 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ

 

2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 09:00 цагийн байдлаар 860 хүн эмчлэн тусгаарлах байранд эмчлүүлж байна. Үүний 113 нь хүүхэд, 765 нь насанд хүрэгч байна. Эмчлүүлэгсдийн биеийн байдлын хувьдхөнгөн 717, хүндэвтэр 113, хүнд 21, маш хүнд дөрвөн иргэн байгаа бол жирэмсэн 27 эмэгтэй, чихрийн шижинтэй 16 хүн байна.

Сүүлийн 24 цагт халдварын 280 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал: 108 PCR шинжилгээнээс 82, 774 түргэвчилсэн шинжилгээнээс 198 эерэг хариу гарсан.

Сүүлийн 24 цагт ковидын шалтгаант нас баралт нэг бүртгэгдсэн. 56 настай, эрэгтэй эмчилгээний найм дахь хоногт ковидын хүндрэлийн нэн хүнд хэлбэр, уушгины хатгалгааны хүнд хэлбэр, амьсгалын дутагдлаар нас барсан гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.

1720 хүн гэрээр өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна. Биеийн байдал хүндэвтэр зургаан хүн байна. Гэрээр эмчлүүлж буй иргэдийн 317 нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар 2408 хүн гэрээр эмчлүүлж эдгэрчээ. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 1153 хүн гэрийн ажиглан тусгаарлалтад байна.