|

Т.Рэнцэнбадам Дархан-Уул аймагт хүрэлцэн ирлээ

 

 

Т.Рэнцэнбадам Дархан-Уул аймагт хүрэлцэн ирлээ

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумдахь хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл холын зайн гүйлтэд наймдугаар сард гарсан.Сэлэнгэ аймаг хүртэл холын зайн гүйлтээ1100 кмтуулж барианд орох аж.

Тэрээр өнөөдөр 916 км замыг туулж 40 дэх хоногтоо Дархан-Уул аймагт хүрэлцэн ирлээ. Хилчин бүсгүйн тэсвэр тэвчээрийг харуулж яваа Хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадамд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хүндэтгэл үзүүлж авто вокзал дээр угтан авсан юм. Нийт 48 хоногийн гүйлт хийх бөгөөд таван аймгийн 16 сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх аж. Өнгөрсөн хугацаанд байгаль, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлүүд багагүй таарсан ч тэр бүгдийг даван туулж бариандаа дөхөж дөрөв дэх аймагтаа хүрэлцэн иржээ.

Жилийн өмнөөс бэлтгэлээ хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард ангийн захирагчдаа санал тавьж, холын зайн гүйлтэд гарсан байна. Бэлтгэл сайн хангагдсан тул эмчийн шаардлагагүй гүйж байгаа ажээ.

Ахлах ахлагч, гар бөмбөгийн спортын мастер Т.Рэнцэнбадам нь Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.