|

“Цахим өрх” төсөл хэрэгжиж эхэллээ

 

“Цахим өрх” төсөл хэрэгжиж эхэллээ

 

Гэр хорооллын айл өрхийг дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн алхах боломжийг нээж "Цахим өрх” төслийг Монголын Цахилгаан Холбоо ХК хэрэгжүүлж байнаНийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь гэр хорооллын бүсэд FTTH кабелийн сүлжээг өргөтгөх айл өрх бүр гурвалсан үйлчилгээнд холбогдох боломжтой ажээ. Энэхүү ажил нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Цахим Дархан” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлж байнаШилэн кабель суурилуулах ажил Дархан сумын арван тавдугаар багт хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 15нд дуусах ажээ.

Уг төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын айл өрхүүд мэдээлэлхарилцаа холбооны үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдал хангагдажцар тахлын үед цахимаар ажиллахсуралцах боломж бүрдэнэ гэж үзэж байнаЗөвхөн орон сууцанд амьдардаг айл өрх гурвалсан үйлчилгээг авах боломжтой байсан бол одоо интернетийн хурд 20-100 дахин нэмэгдэжөндөр хурдны интернетийн хосолсон багцтелевизийн гурвалсан үйлчилгээг авах боломж нээгдэж байнаАйл өрхүүд Монголын цахилгаан холбооны Дархан салбар ирж гэрээ байгуулахад дээрх үйлчилгээнд хамрагдах аж. Энэ оноос эхэлсэн дээрх төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжиж гэр хорооллын багуудад нийт 50.000 метр шилэн кабель татагдах ажээ.