|

TEQSTREAM-ын платформ хөгжүүлэгч залуус VIPEXPO-д нэгдлээ

 

TEQSTREAM-ын платформ хөгжүүлэгч залуус VIPEXPO-д нэгдлээ

 

Вип Экспо сайтын аппликейшн ангилалд вэб сайт, график дизайн, мобайл аппликейшн болон интернетэд суурилсан програм хангамжийн бүхий л цогц үйлчилгээ үзүүлдэг Текстрим ХХК нэгдэн орлоо.
Текстрим ХХК нь 2021 оны 06 сард үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн 3 сарын хугацаанд нийт 4 том платформыг зах зээлд нэвтрүүлж байгаа билээ. Түүнчлэн вэб сайт, график дизайн, мобайл аппликейшн болон интернетэд суурилсан програм хангамжийн бүхий л үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг олон жилийн туршлагатай мэргэшсэн хамт олноос бүрдсэн компани юм.Манай мэргэшсэн туршлагатай баг таны эрэлт шаардлагыг сайтар ойлгосны үндсэн дээр таны бизнесийн зорилгыг биелүүлэх хамгийн зохистой шийдлүүдийг санал болгож бизнесийн бодит үр дүн гаргахын төлөө бүхий л мэдлэг, чадвар туршлагаа дайчлан ажилладаг.Текстрим компани нь дараах платформуудыг нэвтрүүлээд байна. 

SINGLES.MN Ганц бие хүмүүст зориулсан болзооны аппликейшн. Энэхүү аппликейшнийг ашигласнаар өөрийн хүссэн хосоо олж хүссэн болзоогоо сонгож хийх боломтой юм.

TEQSTREAM-ын платформ хөгжүүлэгч залуус VIPEXPO-д нэгдлээ

 

TIMELY.MN бизнес эрхлэгч хувь хүн болон байгууллагуудад зориулсан ажилчидын цаг бүртгэлийн аппликейшн. Байгууллага хэдэн ч ажилтантай байсан ашиглах боломжтой ба танд цаг бүртгэлийн нэмэлт төхөөрөмж, тухайн төхөөрмжийг ажлуулах инженер ч хэрэггүй манай аппликейшн байхад л хангалттай. Аппликейншны давуу тал нь ажилтан өөрийн илүү цаг, хоцролт, таслалт, цагийн хүсэлтүүд цалингийн мэдээллээ өдөр бүр өөрөө хянаад явах боломжтой. Харин байгууллага нь ажилчиддаа бүх төрлийн мэдээ мэдээлэл зарлал өгөх боломжтой ба тухай байгууллага цалингийн нэгдсэн системтэйгээ холбох боломжтой.
 

TEQSTREAM-ын платформ хөгжүүлэгч залуус VIPEXPO-д нэгдлээ

 

MYQR.MN Байгууллагуудад зориулсан хэрэглэгчдийн санал гомдолийг QR кодоор дамжуулан хүлээн авах боломжтой хялбар систем юм. Аппликейшнийг хэрэглэснээр үйлчлүүлэгч өөрийн санал хүсэлт гомдол оо ганц QR код уншуулан ямар нэгэн шат дамжлагагүйгээр тухайн байгууллагын удирдлагад илгээж асуудлаа түргэн шийдвэрлүүлэх боломжыг олгож байгаа билээ. Байгууллагын хувьд ч санал хүсэлтийн нэгдсэн том дата баазтай болох бөгөөд үүнийгээ дагаад бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулж үйлчлүүлэгчидэд сэтгэл ханаж бий болно.
 

TEQSTREAM-ын платформ хөгжүүлэгч залуус VIPEXPO-д нэгдлээ

 

TORI.MN кино сайт. Кино сайтад дандаа зохиогчийн эрхтэй албан ёсны төрөл бүрийн ганц ангит, олон ангит кино, анимэ зэрэг орох болно. 11н сарын 01 хүртэл нийт 200 гаруй кино үнэ төлбөргүй байгаа.
 

TEQSTREAM-ын платформ хөгжүүлэгч залуус VIPEXPO-д нэгдлээ

 

Хэрэв та TEQSTREAM компанитай холбогдохыг хүсвэл http://vipexpo.mn/communication-and-it/app/398-teqstream.html дараах линк рүү нэвтрэнэ үү.