|

Дарханы замд ослын улмаас дахин нэг хүн нас баржээ

Дарханы замд ослын улмаас дахин нэг хүн нас баржээ

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Хүй долоон худаг”-аас 361-ийн гарам явах авто замд автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гарч чадахгүй байна гэсэн дуудлага өчигдөр /2021.09.26/ Онцгой байдлын албанд иржээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиход "Приус-20” загварын автомашин, "Санни-15” загварын автомашинтай мөргөлдсөн байжээ.

"Санни-15” загварын суудлын автомашины зорчигч Баянхонгор аймгийн харьяат иргэн З /49 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдсан ухаангүй байсныг Онцгой байдлын алба хаагчид  эсэн мэнд гаргаж зөөвөрлөн ГССҮТ-д хүргэж өгсөн байна. Харин "Приус-20” загварын суудлын автомашины жолооч Б /27 настай, эрэгтэй/ нас барсан бөгөөд цогцсыг гарган тус дүүргийн тээврийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.