|

Төмөр замын нүхэн гарцыг энэ сарын 20-ны өдөр бүрэн ашиглалтад оруулна

 

 

Төмөр замын нүхэн гарцыг энэ сарын 20-ны өдөр бүрэн ашиглалтад оруулна

 

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн нутаг Бүрэнтолгой орчмын айл өрхүүдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэжээ. Учир нь тухайн нутагт амьдардаг иргэд төмөр замын гарам, нүхэн гарцгүйн улмаас 20-30 км тойрч төмөр замын хөндлөн трассыг давах шаардлагатай байсан.

 

 

Нийт 150 гаруй өрх тулгамдсан асуудлаа шийдвэрлэж өгөхийг аймаг, орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүдэд санал тавьсны үндсэн дээр нүхэн гарцтай болж цаг хэмнэх, малаа саадгүй бэлчээрлүүлэх боломжтой боллоо. Уг ажлыгУИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхландэмжижорон нутаг болон УБТЗ, Сангийн яамны дэмжлэгтэйгээр ийнхүүхийж хэрэгжүүлж байна.

Төмөр замын нүхэн гарц хийх ажил нүдэнд энгийн мэт харагдавч маш нарийн төлөвлөгөө, зохион байгуулалт шаардагддаг гэдгийг төмөр замчидонцолж байлаа.Олон улсын галт тэрэгний хөдөлгөөнийг олон хоногийн өмнө урьдчилж зогсоох, мэдэгдэл өгөхзэрэг шаардлагууд тулгарахын зэрэгцээмаш богино хугацаанд шуурхай, чанартай ажиллахыг шаарддагаж.Нүхэн гарц хийх ажилд 50 орчим хүн,наймантехник хэрэгсэл дайчлагдан, 10 цагийн хугацаанд галт тэргийн хөдөлгөөнийг түр зогсоож нарийн төлөвлөгөөний дагуу шуурхай ажиллажхөдөлгөөнийг нээсэн байна.Тус нүхэн гарцын гол үндсэн ажлыг хийсэн бол энэ сарын 20-ны өдрийг дуустал дагалдах ажлууд гүйцэтгэснээр нүхэн гарц бүрэн ашиглалтад орох ажээ.