|

Дарханы арьс шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нэгдүгээр сард багтаан боловсруулна

 

 

Дарханы арьс шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нэгдүгээр сард багтаан боловсруулна

 

Дархан-Уул аймагт барих арьс шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг ирэх оны нэгдүгээр сараас хэтрүүлэхгүй боловсруулж дуусган, ажлаа эхлүүлнэ. ТЭЗҮ-ийг Италийн компанитай хамтран хийж байгаа бөгөөд албаны төлөөллүүд бүх гэрээ хэлцлээ байгуулжээ. Гэрээний хүрээнд төслийн 15 хувийг нь Монголын, 85 хувийг ньИталийн Экспорт импорт банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх юм.


Төмөр зам дагуу урд, хойдхөршөөр дамжин зах зээлд гарах боломжтой, мөн нийт малын 70 хувь нь нийслэлээс баруун зүгт байдаг тул түүхий эдийн байршлаа дагантус үйлдвэрийгДарханд байгуулах нь зөв гэж шийджээ. Энд10 сая арьс шир,2мянгаорчим тоннноос ноолуур боловсруулахзорилготой. Эхний ээлжинд 4 сая орчим богийн арьс, 400 мянган бодын шир боловсруулах хүчин чадалбүхийсүүлийн үеийн дэвшилтэт үйлдвэр байгуулна.


Түүнчлэн, энд малын гаралтайтүүхий эдийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж, "Эрдэнэт”үйлдвэрээс тодорхой хэмжээгээр санхүүжүүлэх аж. Харин үйлажиллагааны ашгаас"Эрдэнэт”үйлдвэрт ногдол ашиг хуваах, эсвэл тодорхой хувь эзэмшигч байх эсэх талаарэцсийн шийд гараагүйхэлцэл хийж байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан салбарын үйл ажиллагаагаа танилцуулахдаа дурдсан юм.


Үүнээс гадна төрөөс Ховд аймагт барихүйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийгбарихад 19.2 тэрбум төгрөг шаардлагатай байсны 9.7 тэрбумыг нь төсөвт тусгаж өгснөөр ажлаа хийж дуусгах боломжтой болжээ. Хувийн хэвшлийн компаниударьс шир,ноос ноолуур боловсруулах үйлдвэрээ барихТЭЗҮ-ээ боловсруулаад байгаа.Нийтбүтээн байгуулалтынтөслийн өртөгнь35.7 сая ам долларбөгөөд51.8 сая ам долларын хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэкспортын баримжаатай аж үйлдвэр болохыг салбарын сайд хэлсэн юм.