|

Си Жиньпин Оростой хийсэн эрчим хүчний хамтын ажиллагааны үр дүнг ингэж дүгнэв

Си Жиньпин Оростой хийсэн эрчим хүчний хамтын ажиллагааны үр дүнг ингэж дүгнэв

 

Орос, Хятад хоёр улс эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаандаа гарамгай үр дүнд хүрсэн бөгөөд хятадын тал ОХУ-тай тус салбарт илүү нягт хамтран ажиллахад бэлэн гэж БНХАУ-ын дарга Син Жиньпин мэдэгджээ.
"Хятад улс Оростой эрчим хүчний илүү нягт түншлэл байгуулж, эрчим хүчний аюулгүй байдлыг хамтдаа дэмжин, дэлхийн уур амьсгалы өөрчлөлтийн асуудлыг хүлээн авахад бэлэн”, – хэмээн Си Жиньпин Орос-Хятадын эрчим хүчний III бизнес форумд оролцогчдод илгээсэн баярын захидалдаа тэмдэглэжээ.
Хятадын дарга эрчим хүчийг хоёр улсын хамтын ажиллгааны гол чиглэл хэмээн цохон тэмдэглэсэн аж.
” Хоёр тал COVID-19 цар тахлын үр дагаврыг даван туулж, эрчим хүчний худалдаа нь чиг хандлагыг үл харгалзан өсөлтөд хүрч, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг амжилттай ахиулж, хамтын ажиллагаагаа шинэ чиглэлээр өргөжүүлсээр байна”, – хэмээн захидалд бичжээ.
Эх сурвалж: RIA