|

“Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе" шашин соёлын үйл ажиллагаа болно

 2016 оны Бурхан багшийн дүйчэн өдрийн баярыг "Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе" уриан дор Дархан хотод шашин соёлын үйл ажиллагаагаар зохион байгуулахаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийд, Бурханы шашны мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээх, танин мэдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран шийдвэрлэжээ. Шашин соёлын үйл ажиллагааг зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр /2016.05.10/ хэвлэлийн бага хурал хийж, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Монголчууд энэхүү билэгт сайн өдрийг Монгол хүний шашин шүтэх эрхийг сэргээсэн 1990 оноос хойш Бурхан багшийн Их Дүйчин өдөр хэмээн гэгээрэл, бясалгал, нигүүлсэл, өв соёлоо эрхэмлэх оюуны соёлын өдөр болгон 16 дах жилдээ тэмдэглэж байна.

2016 оны 5 дугаар сарын 14-н  өдөр Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдэд өглөө 05:00-06:00  цагийн хооронд Сожон буюу нэг өдрийн сахил хүртээх зан үйл явагдана. Улмаар өдрийн 12:30 цаг хүртэл Бурханд ус, цэцэг, хадган тахил өргөх юм байна.

Бүтэн өдрийн турш Бурхан багшийн Рэнсрил буюу лагшингийн шүтээнд мөргүүлж, ганжуур данжуурын гороо хурах юм байна.

Өдрийн 14:00 цагт нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хүүхдийн өрөө, үзлэгийн өрөөний тохижилтийг хүлээлгэж өгөх юм байна.

Мөн өдрийн 15:00-16:30 цагт Алтангэрэл Судар Төвд Алтангэрэл судрын уншлага болно. Үргэлжлүүлэн орой 18:00 цагт  Дархан хотын "Залуучууд театр”-т  "Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Уг үйл ажиллагааны үеэр Бурхан багшийн Рэнсрил  буюу лагшингийн шүтээнийг залж, мандал өргөнө.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж, Жавзандамба хутагт төвийн номын багш, гавж Д.Нямсамбуу "Ёс суртахуун хөгжлийн гарц”, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж, Д.Лувсанжамц "Бурхан багшийн намтар, цадиг” сэдвээр тус тус лекц унших зэргээр сүсэгтэн олонд зориулсан шашин соёлын цэнгүүн болно.

Иймд сүсэгтэн олон та бүхнийг өргөнөөр оролцохыг зохион байгуулагчдын зүгээс хүсч байна.

 

ХӨТӨЛБӨР

Хараагийн Дарь-Эх ламын хийд буюу Гэцогдаржайлин

05:00-06:00  Сожон буюу нэг өдрийн сахил хүртээнэ.

06:30-12:30 Бурханд ус, цэцэг , хадган тахил өргөнө.

06:00-18:00 Бурхан багшийн Рэнсрил  буюу лагшингийн шүтээнд мөргүүлж, ганжуур данжуурын гороо

14:00 нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт хүүхдийн плат, үзлэгийн өрөөний тохижилт хүлээлгэж өгөх

15:00-16:30 Алтангэрэл судрын уншлага \Алтангэрэл Судар Төвд\

Дархан хотын "Залуучууд театр”

18:00-18:05 Хөтлөгч нээж үг хэлнэ.МУСГЗ Г.Чулуунбат, МУСГЗ Ж.Бямбаа

18:05-18:10 Гэцогдаржайлин хийдийн Хамба лам Мөнхсүх  үг хэлнэ.

18:10-18:15Дархан-Уул аймгийн ИТХ дарга П.Эрдэнэбат үг хэлнэ.

18:15-18:20 Бурхан багшийн Рэнсрил  буюу лагшингийн шүтээнийг залах / сэмбэрэм/

18:20-18:25 Мандал өргөх 

18:25-18:40 Уртын дуу морин хуур / ая эгшгийн тахил өргөх/

18:40-19:10 "Ёс суртахуун хөгжлийн гарц ” лекц  МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж, Жавзандамба хутагт төвийн номын багш, гавж Д.Нямсамбуу

19:10-19:30 "Бурхан багшийн намтар, цадиг” лекц МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж,  Д.Лувсанжамц

19:30-19:50 Үнэний хөгмийн Жонон хамтлаг \2-3 хөгжим\

19:50-20:00Нэгдсэн эмнэлэгийнХалдвартын тасагт хүүхдийн плат, үзлэгийн өрөөний тохижилтын батламж бичиг гардуулах

20:00- 20:05 Зориулга ерөөл

21:00-06:30 Дарь эх цанриллана /Гэцогдаржайлин хийд/