|

“Mercedes-Benz” цахилгаан автомашинаа Энэтхэгт угсарна

 

“Mercedes-Benz” цахилгаан автомашинаа Энэтхэгт угсарна

 

Германы автомашин үйлдвэрлэгч "Mercedes-Benz” компани энэ оноос эхлэн цахилгаан автомашинаа Энэтхэгт угсарч, зах зээлд нь нийлүүлэхээр болсон тухай "Business Standard” сонинд мэдээлжээ.
Ингэснээр Ази дахь борлуулалтаа нэмэгдүүлэхийг зорьж байна гэж тус компанийн Энэтхэг дэх салбарын тэргүүн Мартина Швенка онцолсон байна.

"Mercedes-Benz” цахилгаан хөдөлгүүртэй жийп автомашины импортын загвараа 2020 ноос эхлэн Энэтхэгт худалдаалж эхэлсэн байна. Харин энэ оноос эхлэн импортын автомашиныг дотоод үйлдвэрийн автомашинаар солих гэж байна гэж Швенк тодруулжээ.

Сүүлийн хоёр жилд "Mercedes-Benz” Энэтхэг дэх автомашин угсралтын үйлдвэрт 351 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. АНУ-ын "Tesla” компанитай өрсөлдөх зорилгоор 2030 он гэхэд тус компани цахилгаан автомашины үйлдвэрлэлд 47 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Энэтхэг улсын цахилгааны автомашины импортын татвар нь 100 хувь байдаг тул гаднын үйлдвэрүүд тус улсын зах зээлд нэвтрэхэд бэрхшээлтэй тулгардаг байна. Өнгөрсөн онд "Tesla” компани Энэтхэгийн Засгийн газарт хандан цахилгаан автомашины импортын татвараа 40 хувь хүртэл бууруулах санал тавьсан байна.