|

ДАРХАН-УУЛ: Хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна

 

ДАРХАН-УУЛ: Хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна

 

Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, түүний орлогч, ахлах болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорууд, Цагдаагийн газрын дарга, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасгийн дарга, мөрдөгчид, Шарын гол сумын Цагдаагийн тасгийн мөрдөгчид оролцсон байна.

Хамтарсан зөвлөгөөнөөр 2021 онд хийж гүйцэтгэсэн ажил, чанар үр дүнгийн талаар танилцуулж, 2022 онд хамтран авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар болсон байна.