|

Хамтран ажилласнаар болзошгүй эрсдэлээс сэргийлнэ

 

 

Аймгийн Онцгой байдлын газар, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК энэ сарын 17-нд "Гамшгийн болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” таван жилийн хугацаатай санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо.   

Ингэснээр аливаа гамшиг,осол,аюулт үзэгдлийн үед орон нутгийн Онцгой байдлын байгууллагатай ДСЦТС ХК-ийн зүгээс хуулийн хүрээнд нягт хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэж талууд онцолж байлаа.


Хамтран ажиллаж таван жилийн хугацаандхийх ажлын төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөний дагуу ажилласнаарболзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл үүссэн нөхцөлд хор хохирол бага даван туулах хамтын хүчээр асуудлыг шийдвэрлэх зэрэг үр дүнг хүлээж байгаа аж.

Талууд гамшгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, Гал түймрийн эрсдэл галын аюулаас урьдчилан сэргийлэх, аймаг сумын Онцгой комиссын үйл ажиллагаа, сургалт,зөвлөгөө,мэдээ,мэдээлэл зэрэг чиглэлүүдийн хүрээнд тогтвортой хамтран ажиллахаар тохиролцсон байна.Аймаг орон нутаг, улсын хэмжээнд аливаа төрлийн эрсдэлийг бууруулах чиглэлд анхаарлаа хандуулж байгаа энэ үед тус санамж бичгийг байгуулсаннь цаг үеэ олсонүйл явдал гэжталууд дүгнэж байгаа ажээ.