|

Суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих сургалтад багш нар хамрагдаж байна

 

 

Суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих сургалтад багш нар хамрагдаж байна

 

Сурагчдын хоцрогдол арилгах хөтөлбөрийн хүрээнд БШУЯ-наас санаачландөрвөнаймагт "Суурь судалгааны үр дүнд үндэслэн суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих” сургалтзохион байгуулж байна.Хоёрөдөр үргэлжлэх энэхүү сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 200 орчим багш хамрагдаж байна.


Боловсролын үнэлгээний төвийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц, Үнэлгээ Хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсүхээр ахлуулсан ажлын баг сургалтыг ахлан явуулж байгаа аж.

Дээрх сургалт нь манай аймгаас хэрэгжүүлж буй "Боловсрол-2032” хөтөлбөртэй уялдаж байгаагаараа ач холбогдолтойгэж боловсролын салбарынхан үзэж байна.Сургалтад хамрагдсан багш нар,төгсөх ангийн сурагчдын Монгол хэл, Математикийн хичээл, ЭЕШ-ын хоцрогдлынагуулгыг тодорхойлон гаргаж,сурлагын амжилтын түвшинг ахиулахад дэмжлэг үзүүлэхажээ.

Ташрамд, манай аймаг суралцагчдын сурлагын үнэлгээгээр улсын хэмжээнднэгдүгээрбайранд орсон бөгөөд 2021 онд Дархан-Уул аймгийн Боловсролын салбар 94,1 оноогоор улсад тэргүүлсэн амжилт үзүүлжээ.