|

Орос Америкийн дипломатчдыг хөөх нь Орос, АНУ-ын Засгийн газар хоорондын харилцааг хөнгөвчлөхгүй гэжээ

Орос Америкийн дипломатчдыг хөөх нь Орос, АНУ-ын Засгийн газар хоорондын харилцааг хөнгөвчлөхгүй гэжээ

 

АНУ-ын дипломатчдыг хөөж гаргаснаас болж АНУ, ОХУ-ын хооронд харилцаа холбоо тогтооход хүндрэл үүснэ хэмээн Төрийн департаментын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.

ОХУ 3-р сарын 23-нд НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын 12 дипломатч, НҮБ-ын нэг орос ажилтныг албадан гаргасны хариуд Оросын ГХЯ Оросоос гарах ёстой Америкийн дипломатчдын нэрсийн жагсаалт бүхий ноот бичгийг Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчд гардуулаад байсан юм.

Төрийн департаментын төлөөлөгч "Гуравдугаар сарын 23-нд АНУ-ын Элчин сайдын яам ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас ОХУ-аас гарах дипломатуудын жагсаалтыг хүлээн авсныг батлаад энэ бол хоёр талын харилцаанд Оросын талын хийж буй хамгийн сүүлийн ашиггүй, үр дүнгүй алхам” гэсэн байна.

Мөн тэрбээр, "Хоёр улсын Засгийн газрууд хоорондын харилцаа холбоог хөнгөвчлөхөд шаардлагатай дипломат ажилтнуудтай байх нь урьд өмнөхөөсөө илүү чухал байгаа тул АНУ-ын дипломат ажилтнуудыг хөөхөөс татгалзахыг уриалжээ.

Үүнээс өмнө Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс АНУ-аас ОХУ-д тавьсан хориг хязгаарлалтын улмаас хүндрэл үүссэн тул Москва дахь Элчин сайдын яамаа хаахыг хүсэхгүй байна хэмээн мэдэгдэж байв.