|

Судалгаанд хамрагдсан сурагчдын 42 хувь электрон тамхи татдаг

Судалгаанд хамрагдсан сурагчдын 42 хувь электрон тамхи татдаг


Дархан-Уул аймгийн 1500 сурагчийн дунд электрон тамхины хэрэглээ, түүний хор уршгийн талаарх ойлголтыг бататгах судалгаа хийжээ. Судалгааны дүн нэгтгэлд 630 буюу 42 хувь нь ангийнх нь хүүхдүүд электрон тамхи татдаг гэж хариулсан байна. Иймд электрон тамхины хор уршгийг таниулах, тамхинаас үүдэлтэй хорт хавдар болон бусад эрүүл мэндийн өвчлөлөөс өсвөр насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх зэрэг мэдээлэл хүргэх нөлөөллийн ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран  зохион байгуулж байна. Үүний хүрээнд 800 хүүхдэд танхимын лекц, 200 хүүхдийн электрон тамхины хор уршиг, эрүүл мэндийн өвчлөлийн талаарх ойлголтыг бататгах дасгал ажиллуулах замаар оролцоог ханган ажиллаж байна.


Дархан сумын ИТХ, Дархан Уул аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Good Neighbors Mongolia Мангирт ОНХХ "Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна. Тэд энэ удаад Ерөнхий боловсролын есдүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад уг сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Эрүүл мэндийн газрын сургалт хариусан менежер Ж.Наранцэцэг "Электрон тамхины хор уршгийг таниулах, хэрэглээг бууруулах” сэдвээр, Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Энхжаргал тамхины хор уршиг, үе тэнгийн дарамт шахалтын талаар сурагчдад мэдээлэл өглөө.