|

"Soulmate" УСК үзэгчдийн хүртээл болж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ

 

"Soulmate" УСК үзэгчдийн хүртээл болж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ

 

"Sun” pictures, "Red point” студийн хамтын бүтээл "Soulmate" уран сайхны кино нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Ахлах ангийн өсвөр насны сурагчдын дунд өрнөсөн сонирхолтой үйл явдлыг хөгжилтэй, инээдмийн жанараар харуулсан дээрх кинонд гэнэтийн ид шидийн гэмээр үйл явдал тохиолдох болно. Учир нь төгсөх ангийн сурагчид төгсөлтийн баяраараа  жүжигчилсэн тоглолт хийхээр болж, гол дүрийн хоёр сурагчийн сүнс гэнэтийн ид шидээр солигдсоноор үйл явдал эхлэх болно. 

Soulmate

Сурагчдын сүнс хоорондоо солигдсоноос болж тэдний хэзээ ч төсөөлөөгүй үйл явдлууд ар араасаа гарч ирж цоо шинэ ертөнц тэднийг угтаж авах нь тэр. Ийнхүү тайлагдашгүй, тааварлахад хэцүү асуудалтай нүүр тулсан ахлах ангийн сурагчдын сонирхолтой үйл явдлын үргэлжлэлийг "Soulmate" УСК-оос хүлээн авч үзээрэй. 

 

"Soulmate" инээдмийн уран сайхны киноны голд дүрд охид бүсгүйчүүдийн хүсэмжид залуу реппер "Doid" буюу Б.Доржнанжид, эгдүүтэй хөөрхөн Тик токын гүнж Б.Үжин, Японы кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчин Б.Баярцэцэг, видео контентын жүжигчин Ү.Ундрал, жүжигчин Э.Төрбат, Э.Болд-Эрдэнэ, С.Идэржавхлан нар тоглосон юм.




Харин тус киноны зохиолыг Г.Хишигбүрэн, Г.Гүенбаатар нар бичиж, Ц.Хүрэлбаатар найруулсан ба "Sun" pictures "Red point"-ийн хамгийн анхны уран бүтээл боллоо. "Soulmate" инээдмийн уран сайхны кино өнгөрсөн гуравдугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийсэн ба нээлтээ хийсэн цагаасаа хойш хамгийн эрэлттэй УСК-аар шалгараад байна. 



"Soulmate" УСК-ны Soundtrack-ийг киноны гол дүрийн жүжигчин "Doid" болон Б.Баярцэцэг нар дуулсан ба "Үнсэлт" нэртэй уран бүтээлээ өчигдөр youtube хуудсандаа цацжээ. Мөн гол дүрийн жүжигчин, киноны дууг хамтран дуулсан Б.Баярцэцэг нь "Худалдагч охин" УСК-ны гол дүрээр олонд танигдсан төдийгүй тус уран бүтээлээрээ Японы кино наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн эзэн болсон юм. Ийнхүү манай улсын кино урлаг Ази тивд өрсөлдөхүйц өндөр түвшинд хийгдэж байгаа нь бахархууштай. Кино үзсэн залуус болон үзэгчид энэхүү дууг хэзээ цацахыг нь хүлээж байгаа бололтой. Тиймээс киноны уран бүтээлчид шинэхэн дууны шинхэн клипээ өнөөдөр цацах нь ээ. Ингээд та бүхэнд "Soulmate" УСК-ын OST Doid, Б.Баярцэцэг нарын хамтын бүтээл "Үнсэлт" дууг хүргэж байна.