|

"Ehlel" брэнд оюутан залуус, өсвөр үеийнхэнд зориулсан К22 загварын гар утсаа худалдаанд гаргалаа

Үндэсний брэнд Ehlel өсвөр үе, хүүхэд, оюутан залууст зориулсан цоо шинэ загварын ухаалаг гар утас К22-ыг худалдаанд гаргаж байна. Монгол залуусын ур ухаан шингэсэн энэхүү утас нь хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг багтаасан байна. Мөн Үндэсний аппликейшнууд, аюулгүй байдлыг хангах аппликейшн SDK хөгжүүлэлт зэргийг хийн, шинэлэг бүтээгдэхүүнийг бүтээсэн  бөгөөд ижил төрлийн брэндүүдтэй харьцуулахад үнийн хувьд харьцангуй хямд 799000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.

 

Тухайн утасны давуу талаас дурдахад:

Хүний нүдний хараа болон сонсголын эрхтэн тогтолцоонд үзүүлэх сөрөг нөлөөг энгийн утаснаас 3 дахин бууруулсан. Утасны хэрэглээ нэн шаардлагатай одоо үед энгийнээс 2 дахин том буюу 21 өдрийн асаалттай горимд ажиллах хүчирхэг батарейтай гэх зэрэг гайхалтай шийдлүүдийг оруулж өгсөн байна. Технологи бол хөгжлийн эхлэл юм.