|

ИРГЭН: Жагсаал эмх замбараагүй болгосон гэж намайг барьсан


Төв талбай дээр болсон “Ажлаа хий” жагсаалын үеэр баригдаж саатуулагдсан иргэд  саатуулах байрнаас гарсны дараа мэдээлэл хийлээ.
  Иргэн “Бид тавуулаа баригдсан  дөрөв нь сая гараад ирлээ. Одоо нэг найзыгаа  хүлээж байна. Өчигдөр намайг барьсан цагдаа “Очих газраа очно” гэж л хэлсэн. Намайг саатуулсан шалтгааныг цагдаа  “Жагсалын эмх замбараагүй болгосон” гэж хэлсэн. Харих гээд явж байгаагаа хэлсэн ч хүлээж аваагүй. Өнөөдөр манай найз шалгалттай, би ажилтай байсан хүлээж аваагүй, гар утас хурааж авч саатуулах өрөөнд оруулсан”гэлээ.