|

Хар төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалсанд Дарханчууд талархалтай хандаж байна


Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг зогсоох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
Аймгийн иргэдийг ажлын байраар хангаж, хотын эдийн засгийг тэтгэж байсан төмөрлөгийн үйлдвэр 2014 онд хувьд очсоноос хойш Дарханы залуучууд ажлын байрны хомстолд орж, үйлдвэрийн үр ашгаас орон нутгийн байгууллага, иргэд хүртэж чадахгүй болсон байжээ.
Хар төмөрлөгийн үйлдвэр ашиг орлогогүй биш хангалттай орлоготой байсан. Тухайлбал 2010-2021 онд төмрийн хүдрийг БНХАУ боловсруулалгүй экспортолж, нийтдээ 1.8 их наядын орлого олсон ч энэ хугацаанд улсын төсөвт 77 тэрбум татвар төлсөн байдаг.
 
Үүнээс гадна Хөгжлийн банкнаас зээлсэн их хэмжээний зээлээ төлөөгүй байгаа үйлдвэрийг төрд авах шийдвэр гаргаж байгаад Дарханы иргэд талархалтай хандаж байна. 
 
Төрийн өмчөө авч, ашигтай ажиллуулж, залуучуудаа ажлын байраар хангах нь зөв. Дарханы залуучууд үйлдвэртээ ажиллаад, барилгын салбарт арматур нийлүүлээд явбал, төмрийн үнэ, орон сууцны үнэ өсөх нь багасч, иргэдийн нуруунд ирэх ачаа нимгэрнэ гэж аймгийн иргэд ярьж байна. 
 
Д.Дандархүү