|

"Шунхлай" компани үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойд зориулсан "Шунхлай олимп-2022" спортын наадам Дархан хотод амжилттай зохион байгуулагдлаа

"Шунхлай" компани үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойд зориулсан "Шунхлай олимп-2022" спортын наадам Дархан хотод  амжилттай зохион байгуулагдлаа


Монгол улсад Газрын тосны салбар үүсч хөгжсөний 81 жил, "Шунхлай" компани үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойд зориулсан "Шунхлай олимп-2022" спортын наадам Дархан хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Тус спортын наадамд Шунхлай компанийн Төв оффис, Улаанбаатар хот болон орон нутагт байрлах Газрын тосны бүтээгдэхүүний агуулахууд, Шатахуун түгээх станцуудын хамт олноос бүрдсэн баг, тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, дартс зэрэг төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж шилдгүүд тодорлоо.
Багийн дүнгээр:
Шунхлай ХХК-ны Төв оффисын баг нэгдүгээр байр, Эрдэнэт ГТБА-ын баг хоёрдугаар байр, Сайншанд ГТБА-ын баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.