|

Төрлийн хэлхээтэй төрийн түшээд

Аав нь хүү, охиноо, ах нь дүүгээ, хүргэн, бэрээ улс төрд үе залгамжлуулах моод дэлгэрээд удаж байна. Энэ удаагийн сонгуулиар ч уг үйл явдал ид өрнөх нь намуудын нэр дэвшүүлэх "марофан”-аас харагдаж буй.

Төрлийн хэлхээтэй төрийн түшээд

Хүн үр хүүхдэдээ өв хөрөнгөө өвлүүлдэг шиг улс төрд халаагаа өгөх, залгамжлуулах үйл явц ирэх жилүүдэд ч өрнөх нь. Энэ түүчээг "амжилттай” үргэлжлүүлж буй хүн бол Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Тэрээр хүү Э.Батшугараа Монголбанкны дэд ерөнхийлөгч болгоод амжсан. Мөн 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр намын жагсаалтад нэрийг нь эхний 10-т эрэмбэлсэн юм. Э.Батшугарын хувьд сайн эцгийн нэрээр улс төрд орж ирж буй ч шинэ хүн, насны хувьд ч залуу. Тэрээр 1987 онд төрсөн ч 2012 онд буюу ердөө 25 настайдаа Монголбанкны дэд ерөнхийлөгчийн алба хаших болсон. Хэрэв энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явсан бол намын жагсаалтад дээгүүрт эрэмблэгдэх байсан юм.

Төрлийн хэлхээтэй төрийн түшээд

Э.Батшугартай зэрэгцэн хүүдээ улс төрийн алба залгамжлуулж байгаа хүн бол уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг юм. Түүний хүү Г.Тэмүүлэн өнгөрсөн дөрвөн жилд аавынхаа төрсөн нутаг Архангай аймгийг тордож тойглосон. Үүнийхээ хажуугаар МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдоод амжсан билээ.

Энэ жагсаалт УИХ-ын гишүүн О.Содбилэгээр үргэлжилнэ. Түүний аав Ш.Отгонбилэг, ээж Д.Туяа нь УИХ, Засгийн газрын гишүүний албыг хашиж байв. Энэ халааг нь О.Содбилэг авч, 2012 онд орхончуудын итгэлийг хүлээн парламентад сууж байна.

Төрлийн хэлхээтэй төрийн түшээд

Спортын салбараас улс төрд хөл тавьсан хүн бол УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар. Тэр МАН-аас 2012 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан. Тэгвэл түүний дүү мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж АН-аас УИХ-д хүч үзэхээр бэлтгэлээ базааж буй гэх. Мөн дүү улсын начин Д.Сэржбүдээ нь МАХН-ын гишүүн. Тэр мөн л УИХ-д аавынхаа төрсөн нутаг Өвөрхангай аймгаас өрсөлдөнө гэх яриа гараад буй билээ. Хэдийгээр аль нэг намын гишүүнээр элсэх нь хувь хүний хэрэг ч нэг айлын хүүхдүүд ах, дүү гурав гурван өөр намаас УИХ-д хүч үзэхээр бэлтгэлээ базааж эхэлсэн байна.

Төрлийн хэлхээтэй төрийн түшээд

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, түүний нагац дүү Т.Ганболд нарыг ч бас дурьдахгүй өнгөрч болохгүй. С.Дэмбэрэл ИЗНН-ыг төлөөлөн парламентад сууж буй бол төрсөн эгчийнх нь хүү Т.Ганболд ХҮН-д элссэн.

Төрлийн хэлхээтэй төрийн түшээд

Үүнээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга асан, НИТХ-ын төлөөлөгч  МАН-ын гишүүн Б.Саранчимэг нийслэлийн Баянзүрх дүүргээс УИХ-д өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй. Тэгвэл түүний төрсөн дүү Б.Наранхүү АН-аас 2012 онд төрөлх нутаг Дундговьтоо өрсөлдөн ялалт байгуулж,  парламентад сууж байна. 

Төрлийн хэлхээтэй төрийн түшээд

Нэг айлын хүргэчүүд болох УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нар Ховд аймгийг төлөөлөн УИХ-д сууж байх. С.Бямбацогт өдгөө УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албыг хашдаг бол Д.Батцогт МҮАН-аас АН-д элссэн нэгэн.

Ураг төрлийн барилдлагатай улстөрчид энэ мэтээр цааш хөвөрнө. Төрд сонгогдсон төрлийн хэлхээ ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардагдах нь бий. Нөгөөтэйгүүр ах дүүсээрээ ард түмний төлөө бус амин хувийн эрх ашгийн төлөө ажиллахыг үгүйсгэхгүй гэх яриа олон нийтийн дунд гардгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Төр ариун байхын үндэс нь төрлийн хэлхээг урьтал болгохгүй байх нь чухал юм.

Үргэлжлэл бий.