|

Миксер машин онхолдож жолооч нь төмөр эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ


Дархан-Уул аймгийн Хонгор сумын төвөөс хойд зүгт 20 км-т “Салхит” хэмээх газар миксер машин онхолдож жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 32 км зам туулан очиход Дархан-Уул аймгаас тус аймгийн Хонгор сумын Салхит багийн “Салхит” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “ZZ1257” загварын миксер онхолдсон байна.
Улмаар жолооч Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн, 32 настай эрэгтэй автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн байна.