|

“Louis Vuitton” үнэлгээгээрээ дэлхийн шилдэг 10 компанийн нэг боллоо


Цар тахлын дараа хэрэглэгчдийн худалдан авалт харьцангуй удаан сэргэж байгаа ч “LVMH” компанийн эзэмшдэг “Louis Vuitton” брэндийн зах зээлийн үнэлгээ 64 хувиар өсөж, 124.2 тэрбум ам.доллар болсон байна.
Ингэснээр “Louis Vuitton” анх удаа зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд эхний 10 байрт багтаж буй тансаг зэрэглэлийн брэнд болж байна. Одоогоор дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтыг “Apple” тэргүүлж байгааг “Kantar Brandz”-ийн судалгаа харуулж байна.
“iPhone” гар утас үйлдвэрлэгч “Apple” компанийн үнэлгээ энэ оны байдлаар 947 ам.доллар хүрч байгаа юм. 2015 онд “Apple” 2015 хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтыг мөн тэргүүлж байв.
О.Цэнгэг | @TsengegO
Bloomberg Tv