|

Дарханчууд 0,7 га газраа авах уу? "Газрын наймаачин" С.Насанбатад алдах уу?


Дархан хот нь байгуулагдаад 61 жил болж байна. Эхний 30 жил амжилттай хөгжсөн ч, дараагийн 30 жил завсаргүй уруудсаар 2022 он гарлаа. Хот анх байгуулагдсан 1961 оноос өнөөдрийг хүртэл МАХН-аас МАН болон бүтэн 61 жил засагласаар өдий хүрсэн тул алдаа оноо бүх зүйл нь энэ нам, намыг удирдаж байсан хүмүүс болон үе үеийн дарга удирдлагуудтай холбоотой. Нийгэм өөрчлөгдөн, зах зээл эхэлсэн 1990 оноос хойш Дархан хотод бүтээн босгож байгуулсан үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, нийтийн эзэмшлийн газар зэрэг зүйлс өмч хувьчлал нэрийн дор дарга удирдлагуудын гараар ороод дууссаныг Дарханчууд одоо ч харамсан ярилцдаг.
Ялангуяа Дарханчуудын ахмад үеийнхэн ажиллаж байсан Байшин үйлдвэрлэх комбинат, Эрдэс хөвөн эдэлхүүний үйлдвэр, Силикат тоосго шохойн үйлдвэр, Хангамжийн газар гээд олон үйлдвэр аж ахуйн газрыг сүйтгэснийг бэлхнээ харж байгаа.
Социализмын үед бүтээн босгосноо сүйтгэсэн Эрх мэдэлтнүүд өнөөдөр харин газрын наймааг Пирамид сүлжээ болгон ашиглаж, Дарханд үлдсэн жоохон газруудыг нэг нэгэндээ дамлан худалдаж эхэлжээ. Энэ газрын наймаанаас болж газар өмчлөх, ашиглах асуудал Дархан-уул аймагт маш хурцаар тавигдаж жирийн иргэд0,7 га газраа ч авч чадахгүй байна. Өнөөдөр Дархан-Уул аймаг бүтээн байгуулалт, шинэчлэл өөрчлөлт, хөрөнгө оруулалт хийх ямар ч боломжгүй болсон. Учир нь сүүлийн 20 жил засаглаж буй Засаг дарга нар үүнийг өөрийн юм шиг зарцуулаад тараагаад дуусчээ.
Газрын наймааны ПИРАМИДЫН оройд суугаа хүн нь УИХ- гишүүн асан, Сангийн сайд асан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал байж байгаад авлигын хэргээр гардуулсан АЛДАРТ Д.Хаянхярваа юм.
Тэрбээр С.Насанбатыг Засаг дарга болоогүй байх үеэс нь асарч тойлсон нэгэн. С.Насанбатыг Засаг даргаасаа 2015 онд огцорсон үед нь ч гэсэн хөөцөлдсөөр байгаад буцаагаад суудалд нь авчирсан. Дархан-уул аймагт шинээр томилогдсон Засаг дарга А.Энхболдод "Энэ С.Насанбат л Засаг дарга байх ёстой. Та нар гудамжинд гар" хэмээн хэлсэн байдаг. УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа 8 жил засаглахдаа 800 гаруй сая төгрөгний асуудал үүсгэж байсан бол одоогийн ИТХ-ын дарга С.Насанбат нь мөн 8 жил засаглахдаа Газрын наймаагаар гаршсан нэгэн болжээ. Түүнийг засаглаж байхад Дарханд "Сонголон " ХХК , "Минж пропертийз" ХХК, "Өсөх бурам"ХХК гэсэн эрх мэдэл бүхий зам барилгын компаниуд л газрыг хороолол хорооллоор нь , төрөөс зарласан бүхий л тендер, барилга замын ажлуудыг авдаг байжээ. Одоо ч авсаар байгаа гэнэ.
Аль 2015 онд Аймгийн засаг дарга асан С.Насанбат нь 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр өөрийн эхнэрийн удирддаг аймгийн "Эмэгтэйчүүдийн холбоо ТББ байрны засварыг 55.2 сая төгрөгөөр хийлгэсэн , 2015 онд албан ажилдаа Соната-7 маркийн суудлын автомашин хэрэглэдэг атлаа зайлшгүй шаардлагатай биш байхад 2013 оны том оврын туулах чадвар өндөртэй шатахуун их зарцуулдаг Тоёото Ланд Крузер 200 маркийн суудлын автомашиныг 153.9 сая төгрөгөөр авсан байсан ч түүнийг Дарханы Аудит ч шалгалт хийгээд дийлээгүй.
Өөртөө 53.0 мкв 4 өрөө 70.0 сая төгрөгийн үнэтэй албан тушаалын орон сууцны байрыг авахын тулд тендер шалгаруулалт нэрээр өөрийн удирдлаган дор ажилдаг Б.Дэмид-Очир, Б.Цэрэнминжин нарыг нэг гэр бүл гэдгийг мэдсэн атлаа эхнэр нь 4 өрөө орон сууцыг 70.0 сая төгрөгөөр нөхөр нь 90.0 сая төгрөгөөр нийлүүлхээр ирүүлсэн мартериалыг хүлээн авч эхнэрийнх нь материалыг шалгаруулсан
Төрийн сан дахь дансанд төвлөрүүлсэн санхүүгийн тайлангийн аудитийн үйлчилгээний болон актын төлбөрийн 92 сая төгрөгийг улсын төсвийн орлогын санд төвлөрүүлэх ёстой атал уг мөнгийг дур мэдэн орон нутгийн төсвийн орлогын дансанд татсан.
Дархан сумын "Од" цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Уртнасанд ажилгүй байсан хугацааны цалин 10,020,518 төгрөгийг аймгийн ЗДТГ-аас олгох ёстой байтал "Од" цогцолбор сургуулиас гаргуулсан ба ажилд эргүүлэн томилох шийдвэр гарсан байхад томилолгүй өөрийн ах дүүсийн хүүхэд болох Н.Майцэцэгийг томилсон
Аудитаар Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд томилсон албан тушаалтанд холбогдох баримтыг гаргаж ирүүлээгүй аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбатад сахилгын шийдвэр ногдуулах албан шаардлагыг С.Насанбатад хүргүүлсэн боловч хариуцлага тооцоогүй.
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаар Ганбаярыг хууль зөрчин томилуулж түүгээрээ дамжуулан газар олголтыг баруун солгойгүй өгч эхэлсэн болно.
Шинэ Дарханы араар тойрох 8,4км замыг 2 дахин их өртөгтэйгээр худ М.Төмөртогоодоо олгосон төдийгүй Аймгийн АЗЗА-ийн даргад тендер олгох нэрээр хахууль авсан нь баригдаж байсан ч шоронгоос мултарч байсныг Дарханыхан мартаагүй байгаа байхаа.
Энэ мэт олон үндэслэлээр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатыг АТГ-аар удаа дараа шалгуулсан ч авилга, Ах нарынхаа хамгаалалтаар түүнээс мултарч байсан "Хуулийн хулгайч" юм. Одоогийн ИТХ-ын дарга С.Насанбат нь Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Дарханы газрыг Дархан сумын 24,25, 31-р хороолол, Хонгор сумын тариалангийн газрууд, Дарханы Амралт зугаалгын гол бүс нутаг болсон Зулзагын гол зэрэг ард иргэдийн оршин суух бүхий л ашигтай байрлал дахь газруудыг хуйгаар нь хууль бусаар өөрийн юм шиг бусдад олгосон нь олон баримтаар нотлогдоно.
Ганцхан баримт дурдахад өөрийн худ "Өсөх Урам" компаний захирал М.Төмөртогоод гэхэд л 30-40-р нь газар олгож түүгээрээ дамжуулан газрын наймаа хийдэг нь ил болсон.
2017 онд 20 жилээр эзэмшүүлэх зөвшөөрөлтэй, Амины орон сууцны 25-р хорооллыг төлөвлөн дэд бүтэцийн зардал гэж зах зээлийн үнэлгээнэс /15 сая/ хавьгүй өндөр өртөг болох 25 саяаар өөрийн дураар үнэлгээг нь нэмэн төсвөөс мөнгө хулгайлсан АЛДАРТ ЗАХИРАМЖАА гаргаж байв. Энэхүү хорооллын дэд бүтцийн олон тэрбум төгрөгний ажлыг нөгөө л өөрийн хамсаатан болох С.Ганбаатар гээчийн "Бурхант Хясаат" компанид олгон түүгээр дамжуулан 25-р хорооллын газрыг зарах ажлаа гүйцэлдүүлсэн нь дээрх баримтаас харагдаж байна. Түүний энэхүү булхайг Дарханчууд гадарладаг ч яаж ч чаддаггүй. Хууль цааз, АТГ-д хандсан ч тэрбээр цэвэрхэн мулттардаг аж. Дархан-Уул аймгийн хоймор хэсэгт байрлах Амины орон сууцны 25, 31-р хорооллын 250 гаруй айлын газрыг тарааж дуусаад одоо 24-р хороолол гэгчийг төлөвлөж эхэлсэн ч аль хэдийн тараагаад дуусчээ. 2022 оноос төлөвлөсөн 24-р хорооллын газар болон зам хэний мэдэлд байна вэ?Жирийн иргэд хувийн хэрэгцээ амины орон сууцны газар хүсэхээр газар байхгүй олгох боломжгүй гэж суусан Засаг дарга асан С.Насанбат ийм аргаар далдуур газрын наймааг галзууруулсаар сууна. Одоогийн Засаг дарга Б.Азжаргал дээр иргэд удаа дараа газар хүсч бөөн бөөнөөрөө орсон ч өмнөх дарга нарын замбараагүй газар олголтыг цэгцлэхгүйгээр нэмж олгох газаргүй гэж матрын нулимс гарган сууснаар газрын наймааг улам галзуурсаар байна.Мөн С.Насанбат нь энэхүү ажилдаа гаршсан нэгэн боловч одоо хүртэл Аймгийн ИТХ-ын даргын суудал дээр тухлан одоогийн Засаг дарга Б.Азжаргалыг түлхүүрдэн залсаар нөгөө газрын наймаагаа хийсээр байна. Дарханд ард иргэд, албан байгууллагад олгох газар үлдсэн үү?Энэ Төрийн нэр барьж газрын хулгай хийдэг их гарын наймаачинд хариуцлага тооцох Засгийн тэргүүн, Хууль хүчнийхэн байна уу. Баригдсан ч Хаян ах шигээ хууль наймаалцаад үлдэх үү