|

ДАРХАН-УУЛ: Шарилж устгалын ажлыг 18700 м.кв талбайд хийлээ


Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Шарилжгүй Дархан” дэд хөтөлбөрийн хоёр дахь жилийн II үе шат аймгийн хэмжээнд зохион байгуулагдан дуусч байна. 
Дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар “Шарилжгүй-Дархан” аян зохион байгуулагдаж, энэхүү аянд Дархан сумын орон сууцны хорооллын 11 багийн иргэд, оршин суугчид идэвхтэй оролцон 18700 м.кв талбайн шарилж устгалыг хийж, хог хаягдлыг татан зайлуулан ажилласан ажээ.