|

Шинэхэн заан Б.Серик төрөлх сумынхаа ойд түрүүлэв



Дархан-Уул аймгийн Шарын гол сумын түүхт 60 жилийн ойн баяр наадам боллоо. Түүхт ойн Үнэдсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 96 бөх зодоглосноос Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Ойгон Алтай" ХХК, "Бес Богда Бүргэдүүд" дэвжээний бөх, улсын шинэхэн заан Бердимуратын Серик түрүүллээ. Үзүүрт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат аймгийн заан Жигжидсүрэнгийн Бадрал үлдсэн байна.
Шинэхэн заан Б.Серикийн хувьд Шарын гол суманд төрж өссөн бөгөөд ийнхүү төрөлх сумынхаа түүхт ойд түрүүлсэн ажээ.