|

Дархан-Уул аймаг анхны үндэсний цомыг өргөлөө


МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Үндэсний Цом-2022” болон 21 аймгийн АШТ-ий хаалтын ажиллагаа өнөөдөр Увс аймгийн Улаангом хотын цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа.
Хаалтын ажиллагаанд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБДарга ОУХМастер Д.Тэрбаатар, Увс аймгийн ХБХ-ны тэргүүн О.Ганцоорж, ЕНБДарга Д.Бэгзжав, Увс аймгийн Засаг даргын зөвлөх Л.Арцанхүү болон Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан нар оролцсон юм.

Ингээд 21 аймгийн АШТ-ий Дээд шатны аваргын төлөөх тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтыг шүүн дэнслэн явуулсан шүүгч нар дурсгалын медалийн гардуулан өглөө. Мөн тус тэмцээний шилдгүүдэд шагналын гардуулахад Нэгдүгээр шатны шилдгүүдээр хаалгачаар Баян-Өлгий аймгийн Б.Кукберген, хамгаалагчаар Төв аймгийн П.Алтангэрэл, хагас хамгаалагчаар Б.Мустафа, дотлогчоор Өмнөговь аймгийн Б.Сүхбаатар 14 гоолтойгоор тодорч Дээд шатны шилдгүүдээр хаалгачаар Дархан-Уул аймгийн Э.Пүрэврагч, хамгаалагчаар Дархан-Уул аймгийн Н.Ганболд, довтлогчоор Дорнод аймгийн Э.Отгонбаяр хагас хамгаалагчаар Увс аймгийн Н.Сайнбуян мөн тэмцээнийг ивээн тэтгэсэн "Амато8” сангаас тусгай шагнал гардуулсан юм.

МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий Нэгдүгээр шатны хүрэл медалийн төлөө Сэлэнгэ аймгийн шигшээ багийн хожсон Өмнөговь аймгийн шигшээ баг, мөнгөн медалийн Төв аймгийн шигшээ баг, аваргын алтан медаль цомын эздээр Баян-Өлгий аймгийн шигшээ багт тодорч Төв аймагтай хамт 2023 оны 21 аймгийн АШТ-д Дээд шатанд өрсөлдөхөөр боллоо. Тэгвэл Дээд шатны хүрэл медалийг Орхон аймаг хүртэж мөнгөн медалийг тэмцээнийг зохион байгуулсан Увс аймгийн шигшээ баг, аваргын алтан медаль Үндэсний цомын төлөө тоглосон Дархан-Уул аймаг байсан юм.

Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт болох 21 аймгийн АШТ-ий аварга Дархан-Уул аймаг болно Улаанбаатар хотын аварга Сонгинохайрхан дүүргийн багуудын хооронд явагдаж 2-1 харьцаатай 21 аймгийн аварга Дархан-Уул аймгийн шигшээ баг ялалт байгуулж МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж буй анхдугаар "Үндэсний Цом-2022” цомыг өргөж багийн ахлагч болон дэд ахлагчид өргөлөө.
Тэмцээнд оролцсон нийт аймгуудын баг тамирчид аймгуудын удирдлагууд болон тэмцээнийг ивээн тэтгэсэн нийт албан байгууллагуудаа баярласан талархсанаа илэрхийлье.
Мөн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Увс аймгийн хөлбөмбөгийн холбоондоо баярлалаа.