|

Америкийн кибер халдлагыг илрүүлсэн гэжээ


Компьютерийн вирусийн эсрэг Хятадын үндэсний яаралтай тусламжийн төвөөс есдүгээр сарын 13-нд буюу өчигдөр "Америкийн NSA кибер зэвсгийн "suctionchar”-ийн тухай  судалгааны тайлан"-г гаргажээ.
 
Тайланд дурьдахдаа "Хятадын Баруун хойд аж үйлдвэрийн их сургууль хилийн чанадаас явуулсан кибер халдлагад өртсөн хэргийг мөрдөн шалгах явцад, уг сургуулийн вэб сайтад АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) "suctionchar” суулгасныг олж мэдсэн гэнэ. Энэхүү кибер зэвсэг  "suctionchar” нь нууц код зэргийг алсаас хулгайлан авах чадавхтай аж.