|

Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга Дарханд болно


Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Дархан-Уул аймгийн БТСГ-ын бөх, спортын мастер, аймгийн заан Ц.Гонгор агсны нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн болно. Энэ жил 12 дахь удаагаа зохиогдох гэж буй тус тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 18-20-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн спорт хороонд болох юм.