|

Дархан-Уул аймагт жагсагчдад гэр барьж, тог цахилгаан татаж өглөө


Нүүрсний хулгайг эсэргүүцэн Дархан-Уул аймгийн Найрамдал талбайд 4 дэх өдрөө жагсаж буй залууст Дархан-Уул аймгийн удирдлагаас гэр барьж, тог цахилгааныг нь татаж өгчээ.
Төв талбайн жагсаалыг Дарханы залуус ч мөн дэмжин өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэн жагсаж байна. Жагсагчид аль нэг нам улс төрийн хүчний харьяалалгүй үзэл бодол, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдэн улс эх орон, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө жагсаж байгаагаа илэрхийлж байна.
Тэд нүүрс тээвэрлэлттэй холбоотой томоохон хэмжээний авлигын сүлжээг олон нийтэд ил тод зарлахыг шаардаж байгаа гэлээ.