|

Монголд анх удаагаа “SPINNING ДАВАЛГАА 2016”

"Монголын эргэлтэд дугуйн холбоо” Монголдоо анхлан санаачилж энэ сарын 28-ны хагассайн өдөр "SPINNING ДАВАЛГАА 2016” –г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийхээр болсон байна.

"Монголын эргэлтэд дугуйн холбоо” нь үүсэн байгуулагдаад нэг жилийн ой болж байгаагаас гадна энэ хугацаанд хийсэн ажлын үр дүнгээ ирсэн хүмүүст танилцуулахаар бэлдсэн байгаа гэнэ. Мөн бидний хайртай олон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөхөөс гадна олон олон гэнэтийн бэлгүүдийг бэлдсэн байгаа гэнэ.

"SPINNING ДАВАЛГАА 2016” фистевалиар хүмүүс энэ спортыг илүүтэй танин мэдэж мэргэжлийн багш дасгалжуулагч нартай хамт дасгал хөдөлгөөнийг хийж өөрийн биеэр Spinning-ын гайхамшгийг мэдрэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой гэдгийг уншигч танд дуулгахад таатай байна.

Амралтын өдрөө үр бүтээлтэй, сайхан цагийг өнгөрүүлээрэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2016.05.28-ны өдөр ” SPINNING ДАВАЛГАА 2016” фистеваль дээр уулзацгаая.