|

Цэцэрлэгүүдэд “Хөгжмийн зэмсэг “ өглөө

Цэцэрлэгүүдэд “Хөгжмийн зэмсэг “ өглөө Сургуулийн өмнөх боловсролын дэргэд "Цэцэрлэгийн эрхлэгч нарын холбоо” төрийн бус байгууллага байгуулагджээ.Уг холбоонд аймгийн хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулах 21 цэцэрлэгийн эрхлэгч нар багтах бөгөөд сургуулийн өмнөх боловсролын салбарыг хөгжүүлэх талаар бодит ажлуудыг өрнүүлж байна.СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх , Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүйг нэвтрүүлснээр хүүхдийн авъяас чадварыг нээж буйг онцлон хэлж байв. Авъяас хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн эрхлэгч нарын холбооноос төсөл бичиж аймгийн Засаг даргад танилцуулсан байна. Засаг даргын нөөц хөрөнгөөс 1350.000 төгрөг гаргаж цэцэрлэгүүдэд хөгжмийн зэмсэг өгчээ.Түүнчлэн аймгийн Боловсрол соёлын газраас цэцэрлэг тус бүрт хэрэгжүүлж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үүднээс энэ онд Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийн харилцааны дэвтрийг онцлон батламж гардуулав.