|

“Шувуу ажиллагаатай холбоотой үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган ам.доллароор урамшуулна”

“Шувуу ажиллагаатай холбоотой үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган ам.доллароор урамшуулна”

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу” ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

 

Тэрбээр, Авлигатай тэмцэх хүрээн дэх Шувуу ажиллагааг эрчимжүүлэх, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мөнгөн урамшуулалтай болгох талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан, гадаад улсад амьдарч буй иргэдийн талаарх мэдээллийг 11-11 төвд мэдээлсэн иргэдийн мэдээлэл батлагдсан тохиолдолд тухайн мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган ам.доллароор урамшуулах шийдвэр гарсан гэлээ.

Шувуу ажиллагааны хүрээнд АТГ-ын Мөрдөн шалгах албаны холбогдох албан хаагчтай иргэн н.Төгсбаяр Унгар улсаас холбогдож, хэргээ шалгуулахаар Монгол Улсад ирсэн байна. Мөн иргэн н.Болортуяа БНСУ-аас өөрийн хүсэлтээр ирж, хэргээ шалгуулж байгаа аж. Тухайн иргэдэд хилийн хориг болон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Ойрын хугацаанд Өмнөд Солонгосын хууль сахиулах байгууллагатай хамтран тус улсаас хэд хэдэн иргэнийг Монгол руу албадан ирүүлэх арга хэмжээг авна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.