|

Төлбөрийн баримтуудаа системд бүртгүүлж НӨАТ-ын сугалаанд оролцохыг санууллаа

 

"НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагийн /2023.04.19/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ. 

Энэ удаагийн тохиролд 2023 оны гуравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримт хамрагдах тул системд бүртгүүлэхийг сануулав.

Өнгөрсөн сард улсын хэмжээнд 35,434 иргэн азтан болжээ.