|

Шатахууны нөөцийн сав дэлбэрч, гурван хүн амь насаа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна


Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Тэс петролиум” ХХК-ийн 2000 тонны шатахууны нөөцийн сав дэлбэрч, гурван иргэн харамсалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын нэгний өдөр /2022.12.01/ гарсан билээ. 
Тэгвэл тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өдгөө ч үргэлжилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, галын шалтгаан нөхцөлийг тодруулах, хөдөлмөр аюулгүй байдлыг хангасан эсэх зэргийг нарийвчлан судлах ажиллагаа явагдаж байгаа аж.