|

Нүүж очвол мөнгө санал болгож буй Европын хотууд

Нүүж очвол мөнгө санал болгож буй Европын хотууд

 

Хүн ам нь цөөрч буй Европын хотууд шинэ оршин суугчдад мөнгөн урамшуулал амлаж эхлээд байна.  Залуучууд хот руу нүүж, эсвэл хүүхэд төрүүлэх нь буурсан тул  хөдөө орон нутгийн олон газар хүн амын хөгшрөлт хурдацтай явагдаж байгаа юм. Үүнтэй тэмцэхийн тулд зарим орон нутгийн засаг захиргаа гадаадын иргэдийг татахын тулд  мөнгөн тусламж амлаж эхлээд байна.

Суурьшсаны төлөө мөнгө амлаж буй газрууд:

Canva

Швейцарийн Альпийн нуруунд орших Альбинен- 250 хүрэхгүй хүн амьдардаг тус жижиг хотын захиргаа 50 мянган еврог тус хотод суурших иргэдэд санал болгож байна. Валейс кантон дахь уулын энгэрт байрладаг үзэсгэлэнт тосгон нь алдарт цанын бааз Вербьегээс нэг цаг гаруйн зайд оршдог. 45-аас доош насны насанд хүрэгчид тэнд нүүж очиход  25 мянган швейцарь франк (25,300 евро), хүүхдэд 10 мянганшвейцарь франк (10,120 евро) олгоно. Энэ нь Швейцарийн иргэн эсвэл Швейцарьт оршин суух С  зөвшөөрөлтэй иргэдэд хамааралтай аж.

Canva

Испанийн Понга -Испанийн баруун хойд хэсэгт орших 600 хүнтэй Понга хотын захиргаа нүүж очсон хүн бүрд  2600 фунт стерлинг (2971 евро) санал болгож байна. Тэнд төрсөн хүүхэд бүрт нэмж 2600 фунт стерлинг олгох аж. Гэхдээ энэ санал зөвхөн британичуудад л хамаатай аж. Энэхүү саналыг ашиглахын тулд британичууд Понгад дор хаяж таван жил амьдрах амлалт өгөх ёстой гэнэ.

Испанийн Галисиа дахь Рубиа тосгон- Гадаадын иргэдэд сард 150 евро олгохоо мэдэгдэж байна.  Рубиа нь Испанийн баруун хойд хэсэгт, Сантьяго де Компостелагаас зүүн тийш 2.5 цагийн зайд байрладаг.

Canva

 Италийн баруун өмнөд бүс болох Калабрия хот-  2000 болон түүнээс цөөн оршин суугчтай тус хот  руу нүүснээр  28 мянган еврогийн орлого олох боломжтой болно. Өргөдөл гаргах хүсэлтэй хүмүүс 40 болон түүнээс доош настай байх ёстой бөгөөд өргөдлийг хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор тухайн бүс нутагт шилжин суурьших боломжтой байх ёстой аж. Хүсэл гаргагчид эхний ээлжинд  тухайн хотдоо бизнес эрхлэх эсвэл ажил олох ёстой.

Canva

Пресиче-Акварика, ИталиИталийн өмнөд хэсэгт орших Пуглиа мужийн Пресицче-Акварика шинэ оршин суугчдад 30 мянган  евро санал болгож байна.  Тус хотын захиргаа нь хөдөө орон нутаг, чидун жимсний ойгоор хүрээлэгдсэн Пресиче, Акварика дель Капо гэсэн хоёр хотоос бүрддэг. Өргөдөл гаргахын тулд хувь хүмүүс эсвэл гэр бүлүүд албан ёсны оршин суух газраа Италийн өмнөд хот руу шилжүүлэх ёстой. Энэ мөнгийг  үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, засварлахад зарцуулах ёстой. Тэнд төрсөн хүүхэд бүрт нэмэлт 1000 евро олгоно.

Canva

Сардиниа, Итали- Италийн Сардиния аралд нүүж очиход 15 мянган евро санал болгож байнаМөнгө нь байшин худалдаж авах эсвэл засварлахад зарцуулагдах ёстой. Буцалтгүй тусламж нь байшин, засварын нийт зардлын талаас хэтэрч болохгүй, өөрөөр хэлбэл зарим тохиолдолд 15 мянган еврогоос ч  багыг олгож магадгүй гэсэн үг юм.

https://www.euronews.com/travel/2023/04/12/want-to-get-paid-to-move-to-spain-or-italy-here-are-all-the-towns-in-need-of-new-residents