|

Дархан-Уул аймагт электрон тамхи зарахыг хориглоно


Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон захирамж гаргажээ. Түүний захирамж 2023.05.15-ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн хэмжээнд хэрэгжих аж. Засаг дарга Б.Азжаргал захирамжийн зорилгоо "Иргэдийн болон өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх" хэмээн тайлбарласан байна.