|

Дарханы засаг даргын попрол цахилгаан тамхийг хорьсноор үргэлжлэв


Утаат тамхи үйлдвэрлэгч, импортлогчдын хүчтэй лобби аймаг, орон нутгуудын засаг дарга нарт хүрч, нутаг дэвсгэртээ электрон тамхи худалдахыг хориглох шийдвэр гаргаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэдний анхдагч нь Өмнөговь аймаг байсан бол дараагийнх нь Дархан-уул аймгийн засаг дарга Б.Азжаргал болжээ. Тэрээр цаг ямагт олон нийтэд таалагдах шийдвар гаргаж, түүгээрээ хамгийн поп засаг дарга гэдгээ үргэлж харуулдаг нэгэн. 
Энэ удаад түүний попрол цахилгаан тамхийг хориглосноор ийн үргэлжилж байна. 
Дархан-Уул аймагт "Дархан Форум" ээлжит хэлэлцүүлгийг "Үе тэнгийхний дундах эерэг харилцаа-эрүүл орчин" сэдвээр явуулсан бөгөөд энэ үеэрээ "Электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг 2023.05.15-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргах"-аар шийдвэрлэжээ.
Мэдээж өсвөр үеийнхэн дунд цахилгаан тамхины хэрэглээ их байгаа бол арга хэмжээ авч, сургуулийн ойр орчим худалдаалахгүй байх, насны хязгаартай худалдаалах гэх мэт олон зохицуулалт, арга хэмжээ авч болох ч шууд хориглоно, хаана, бооно гэж буй нь нэг талдаа коммунист төрийн шинжийг харуулж байгаа бол нөгөө талдаа хэн нэгэн бүлэглэлийн лоббид автсан гэж хардахаас өөр аргагүй нөхцөлд хүргэж байна.
Мөн тэд хаана, бооно гэдэг шийдвэрээрээ өрсөлдөөний тухай хуулийг маш бүдүүлгээр зөрчөөд зогсохгүй далд эдийн засгийг дэлгэрүүлэх нөхцөл бүрдүүлж буйг энд дурдах нь зүйтэй. 

https://tsahiur.mn/n/s/14607