|

AFP: Монголын барилгын салбарын тэсрэлт нийслэлчүүдийг бетонон ширэнгэн ойд “хорьж” байна

AFP: Монголын барилгын салбарын тэсрэлт нийслэлчүүдийг бетонон ширэнгэн ойд “хорьж” байна

 

Отгоо хүүхэд байхдаа хүн ам сийрэг  Монголын нийслэл Улаанбаатарт чөлөөтэй гүйж, тоглодог байснаа дурсаад харин одоо барилгажилтаас болж хүүхдүүд нь бетонон ширэнгэн ойд "хоригдож” байна гэв. Монголчууд олон зууны турш амьдарч байсан уламжлалт сууцаа  өндөр барилгуудаар  сольж байна. Уул уурхайн гэнэтийн ашгийн нөлөөгөөр бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, эмнэлгүүдээс эхлээд  хүүхдийн тоглоомын талбай хүртэл шахагдаж байгааг  иргэд ярьж байна. Отгоо (нэрийг нь өөрчилсөн) багадаа өдөржин гадаа өнждөг байжээ. Тэрбээр "Бид чоно, туулай болж,  хөл бөмбөг тоглодог байсан. Харин одоо манай хүүхдүүд бидэн шиг гүйж чадахгүй байна. Хоосон талбай бүр шинэ орон сууцны байшингуудаар дүүрсэн” гэв.

Монголын уул уурхайн салбарын өсөлт хоёр оронтой тоонд хүрч, 2022 онд нүүрснээс олсон асар их ашиг тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг бүрдүүлсэн. Гэвч энэ нь эргээд Улаанбаатар хотод оффисын талбай, тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлтийн давалгааг үүсгээд байна.  Улаанбаатарын хүн ам 1990-ээд онд хагас сая байсан бол 2022 онд ойролцоогоор хоёр сая болж борооны дараах мөөг шиг олширсон нь замын түгжрэлээс эхлээд олон сөрөг үр дагаврыг үүсгээд байна.

Улаанбаатар хотын төлөвлөлтөд иргэний амин чухал дэд бүтэц ороогүй тул олон хүүхэд гадаа амралт чөлөөт цагаа өнгөрөөх байгууламжгүй өсөж байна. Гурван хүүхдийн ээж Өлзий "Хүүхдүүд маань гадаа тоглох цорын ганц боломж бол амралтын өдөр байдаг. Гэвч тоглох тоглоомын талбай хомс байгаа нь  тэд гэртээ үлдэж, дэлгэцийн өмнө ихэнх цагаа өнгөрөөж байна” гэв. "Шангри-Ла" зочид буудал нь гайхалтай үзэмжтэй, олон зуун өрөөтэй бөгөөд дундаж амьдралтай монгол хүний цалин  ​​хүрэхээргүй үнэтэй бөгөөд нэгэн цагт хүүхдийн парк барихаар төлөвлөж байсан газар дээр баригдсан.  Улаанбаатар хотын  нийтийн эзэмшлийн талбайн менежмент муу байгаагийн шалтгаан нь хот төлөвлөлтийн хуучирсан стратеги гэж  мэргэжилтнүүд үздэг.

2021 онд хотын дарга 2040 он хүртэл сургуулийг эс тооцвол шинэ барилга барих зөвшөөрөл олгохыг хориглож байгаагаа зарласан. Уул уурхайн экспортын орлого хаашаа оров гэж  монголчууд бие биенээсээ асууж байна. Хариулт нь барилгын эрчимтэй өсөлт юм. Өнгөрсөн онд төрийн өмчит томоохон нүүрс экспортлогч компанийн гүйцэтгэх захирлыг авлига авсан хэргээр шалгуулахад , авлигачид дансандаа болон гэртээ бэлэн мөнгө байлгахын оронд орон сууц худалдаж авдаг нь тодорхой болсон. Монголчууд өндөр барилга хэрэггүй, ашиглагдаагүй газар байвал ард түмнийхээ эрх ашгийн төлөө ашиглах хэрэгтэй гэж үзэж байна.

https://news.yahoo.com/mongolias-building-boom-traps-capital-054349867.html?fr=sycsrp_catchall